Лос Анжелес Лейкерсийн хамгаалагч Коби Брайант, Орландо Мэжик багийн төвийн тоглогч Дуайт Ховард нар тус тусын бүсийнхээ долоо хоногийн шилдэг тоглогчдоор нэрлэгдлээ.
Дуайт Ховардын баг өнгөрсөн 7 хоногт Вашингтон, Сан-Антионо болон Атлантатай 2, нийт 4 тоглолт хийж, бүгдийг нь хожсон байна. Эдгээр тоглолтуудад Ховард бүгдэд нь дабл-дабл хийж, багаа оноогоор 2 удаа, самбараас авалтаар 3 удаа тэргүүлжээ. Ховард лигийн самбараас авалт болон блок шотоор тэргүүлж байгаа бөгөөд лигийн түүхэнд өмнө нь 3 тоглогч л дээрх 2 үзүүлэлтээр лигийг нэгэн зэрэг тэргүүлсэн юм байна.
Харин Лейкерс өнгөрсөн 7 хоногт 3 хожиж, 1 хожигдсон ба 30 ялалт байгуулсан Өрнөд бүсийн анхны баг болсон. Уириорз, Пейсерс, Хит багуу
...
Цааш унших»