Пүрэв гараг, 2024-04-25, 5:15 PM
Friend's United Force
 
Сайтын цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат
200

Нүүр » 2009 » 1-р сар » 23

http://www.starstore.com/acatalog/liverpool-team-07-08.jpg



Английн хөлбөмбөгийн алдартай багийн нэг Ливерпуль удахгүй Кувейтын  тэрбумтанд зарагдаж магадгүй байна. Одоо багийг эзэмшиж байгаа Америк  эзэн Том Хикс Кувейтын тэрбумтан Нассер Аль Харафитай яриа хийж байгаа гэнэ. Энэ яриа Лондон хотод болж байгаа бөгөөд Ливерпулийн зарагдах үнэ 550 сая фунт болохнээ. Эхэндээ Америкийн эзэд болох Том Хикс, Жорж Жиллетт нар Аль Харафитай шинэ цэнгэлдэх барих ажил дээр хамтрах гэж байсан боловч сүүлдээ багийг бүтнээр зарах тухай санал орж ирсэн байна. Үүний өмнө Америкийн эзэд алдарт Ливерпуль багийг 218 сая фунтээр худалдан авч байсан юм. 2008 онд Кувейтын
бизнесмен Аль Харафигийн нийт хөрөнгө 9 тэрбум фунт гэж гарчээ. Энэ үзүүлэлт дэлхийн баячуудын 48-д бичигдэх амжилт юм байна.
 
Төрөл: Спорт | Үзсэн: 1061 | Огноо: 2009-01-23 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (2)

 

http://www.forzajuve.ru/images/stories/news3/435.jpg

 
2008 оны Италийн Оскарын шагналтнууд тодорлоо.

Сери А -н шилдгүүдэд олгодог  шагналыг ийн нэрлэдэг бөгөөд тоглогчдын өгсөн саналыг гол болгон ялагчийг тодруулдаг байна. Ингээд өнгөрсөн жил гайхалтай тоглож багаа Скудетто хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Златан Ибрагимович 3 “Оскар” хүртэж шилдэг гэдгээ дахин нотоллоо. Швед  залуу маань ”Шилдэг тоглогч’, ”Шилдэг гадаад тоглогч”, ”Шилдэг гоолын эзнээр” тодорсон байна. Бусад ялагчдыг дурдвал:  Ювентусын домогт ахлагч Дель Пьеро ”Шилдэг Итали тоглогч”, түүний багийн анд Чиеллини ”Шилдэг хамгаалагч”, Наполигийн Марек Хамсик “Шилдэг залуу тоглогч”, Жижи Буффон “Шилдэг хаалгач”, Фиорентинагийн дасгалжуулагч Чесаре Пранделли “Шилдэг дасгалжуулагч” -аар тодорчээ.
Мөн Евро 2008-н финалын тоглолт ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 814 | Огноо: 2009-01-23 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (1)

 
Итали
Италийн цомын тэмцээний шөвгийн найман багийн тулаан явагдаж байгаа.  Хамгийн сонирхол татсан
Интер - Рома багуудын тоглолт явагдлаа. Сүүлийн хэдэн жил цомын финалд хэдэнтээ таарч  , нэг нэгнийгээ үзэхээ больсон энэ хоёрын тоглолт Интерийн Жузеппе Меазза цэнгэлдэхэд явагдсан байна.
Жосе Моуриньо довтолгоонд Адриано , Ибра хоёрыг илгээж , дундын шугаманд Кучу , Станкович , мунтари , занетти гэсэн хүчирхэг бүрэлдэхүүнийг гаргасан бол  мөнхийн хотын багийн хувьд гол хаалгач Дони болон тотти хоёроос бусад шилдэгүүд нь байлаа.
Хоёр баг ч нэг нэгнийгээ сайн мэдэх учир хүлээж суусангүй нээлттэй , үзүүштэй довтолгоог үзүүлж , үзэгчдийг уйдаасангүй.
Ингээд 8 дахь минутад эхний гоол орлоо. Удаан хугацаанд талбайд гараагүй Адриано гоолын эзнээр тодорсон бөгөөд түүни ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 975 | Огноо: 2009-01-23 | Үнэлгээ: 4.3/3 | Сэтгэгдэл (1)

File:Franck Ribery 2008.jpg

 
Галзуу хурд, гайхалтай хууралтаараа мөн нүүрэн дэхь том сорвиороо фэнүүддээ танил болсон Фрэнк Рибэри 1983 оны 4-р сарын 7-нд Франц улсад төржээ.
Тэрээр багадаа 2 настайдаа аав ээжийн хамт явж байгаад автомашины осолд орж том сорви нүүрэндээ авчээ.

Түүний анхны баг бол Францын 2-р лигийн US Boulogne баг юм. Тэрээр 1999-2000 онд энэ багийн өсвөрийн лигт байсан ба жинхэн багт нь 2000-2001 онд хүчин зүтгэж байсан юм. 2-р лигийн энэ багийн хувьд тэдний түүхэн дэх хамгийн нэр хүндтэй домог болсон тоглогч нь Фрэнк Рибэри юм.

2006 оны ДАШТ-д өөрийгөө бүрэн нээж таниулсан тэрээр томоохон багуудын арааны шүлсийг гоожуулж байлаа. ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 913 | Огноо: 2009-01-23 | Үнэлгээ: 4.5/2 | Сэтгэгдэл (1)

http://12minutos.files.wordpress.com/2008/03/uefa-champions-league.jpg

208-2009 оны аваргуудын лигийн шөвгийн тоглолтуудын оноолт. Шөвөгт нийт Европын шилдэг 16 баг байгаа бөгөөд энэ жилийн шөвөгт нэлээд халуухан юм болох нь. Оноолтыг сугалаагаар гаргадаг ба багууд талбай дээрээ тус тус нэг тоглолт нийт хоёр тоглолт хийдэг. Айлын талбай дээр аль баг олон гоал оруулсан буюу гоалын харьцаагаар цааш тэмцээнээ үргэжлүүлэх эсэхээ шийднэ.  Ингээд ямар ямар багууд хоорондоо оноолт таарсаныг сонирхчгооё.



Эхний тоглолтууд 2-сарын 24,25 нд болно.
Төрөл: Спорт | Үзсэн: 864 | Огноо: 2009-01-23 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

Нэвтрэх булан

Мэдээний хуанли
«  1-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024