|
» 2009 » 1-р сар » 22 » Мексик : Швед
Мексик : Швед | 8:27 PM |
Свен Гиоран Эрекссон шинэ багаа эх орныхоо эсрэг бэлдэж тоглолтонд орох
гэж байна. Энэ тоглолт нь 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний
урьдчилсан шатны тоглолт бөгөөд Швед мэргэжилтэн Мексикийн багийг
дасгалжуулж байгаа. Түүний хувьд Мексикт 2008 оны 9-сард ирсэн юм. Энэ
удаагийн тоглолт нь түүний бас нэгэн шалгуур болж байна. Эрекссон өмнө
Английг дасгалжуулж байхдаа Швед-тэй 4-н удаа таарч байсан. Хамгийн тод
жишээ нь өнгөрсөн дэлхийн аваргаар 2:2-р тэнцэж байсан юм.
Одооны тоглолт нь тэр үеийнхийг бодвол тэс өөр. Учир нь Мексик Англи
хоёр тэс ондоо хоёр баг. Гэхдээ Английг удирдаж байхдаа тэнцэж чадсан
юм чинь одоо яагаад үгүй гэж...
Мексик Швед хоёрын тоглолт Оакландад энэ сарын 28-нд болно.
Швед мэргэжилтний санааг зовоож байгаа нэг зүйл гарааны бүрэлдэхүүн дэх
асуудал. Тэрээр гараандаа Аргентин хагас хамгаалагч Лукас Аяала-г
гаргах хүсэлтэй байна. Гэвч Аяалагийн хувьд Мексикийн шигшээд тоглоход
иргэншлийн тал дээр бэршээл байгаа юм байна.
|
Төрөл: Спорт |
Үзсэн: 1036 |
Нэмсэн: sanjka
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
Тоо бүртгэл |
Яг одоо онлайнд Нийт: 17 Зочин: 17 Гишүүн: 0 |
|