Бямба гараг, 2024-04-20, 9:22 PM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 1-р сар » 26 » Бекхэм Сери А-д анхны гоалоо орууллаа.
Бекхэм Сери А-д анхны гоалоо орууллаа.
9:13 PM
 
 
 
Италийн Сери А -н 20-р тойргийн тоглолтууд болж өндөрлөлөө. Энэ тойрогын гол тоглолт бол Рома болон Наполи байгуудын дерби байсан юм. Италчууд энэ дербиг Нарны дерби гэж тодотгодог бөгөөд хоороноо 125 тоглолт хийгээд байсан юм.
Рома тоглолтын эхнээс л илүүрхсэн бөгөөд  18, 32 дахь минутад Мексес, Хуан нарын гоал орж эсрэг багаа хүндхэн байдалд оруулсан юм. Эхний хагаст өөр зүйл болоогүй ээ. Хоёрдугаар үед сэлгээгээр орж ирсэн Акуйланигийн дамжуулалтаар Мирко Вучинич тоглолтын эцсийн цэгийг тавьснаар Мөнхийн хотын баг хэрэгтэй 3-н оноогоо авч чадсан юм. Ийнхүү тэд 33 оноотой болж лигтээ 6-р байранд орж байна.
 
 
Болонья 1 : 4 Милан
 
Миланы энэ тойргийн тоглотонд Болоньягийн талбайд зочилж бут ниргэлээ. Эзэн багийн  дасгалжуулагч Синиша Михайлович тоглолтыг үзэгчдийн суудлаас үзсэн нь үүнд нөлөөлсөн байх.
Эхний гоолыг Ди Вайо оруулсан ч хоёрхон минутын дараа Сеедорф, Кака нар хариуг нь барьж тоог өөрсөндөө ашигтай болгосон. Эхний хагас өндөрлөхөөс өмнө  Кака дахин нэг гоол оруулж, Бекс төгсгөлийн гоолыг хийснээр Россонерри  улирлын 12 дахь ялалтаа авлаа.
Италид ирээд анхныхаа гоолыг оруулсан ноён Бекс тоглолтын дараа “Надад энд сайхан байна, би гараанд гарч гоал оруулж байна. Үүнийг л би хүсэж байсан. Юу ч гэсэн 3 сар хүртэл хүлээж энд үлдэх эсэхээ шийднэ. Харин одоохондоо тоглолтоос өөр бодох юм надад алга” хэмээжээ.
Хэдий тийм ч тэрээр Миланд үлдэхийг хүсч байгаа нь тодорхой.
 
Бусад тоглотуудын хувьд
 
Ювентус Фиорентина-г Марчисио-н 21′ дэх минутанд оруулсан гоалын ачаар 1 : 0 хожсон. 
 
Интер 1 : 0 Сампдориа
Хэрвээ ялж чадахгүй бол ардаа яваа Ювед оноо алдана гэдгээ тэд мэдэж байсан. Тиймээс ч тун хичээж тоглолоо. Моуриньо гол довтлогч Ибрагимовичгүй тулалдсан бөгөөд түүний оронд гарсан Адриано муугүй тоглож хожлын гоолыг хийжээ. Ийнхүү Нерразурри 46 оноотойгоор лигийг тэргүүлсэн хэвээр үлдлээ.
 
Режжина 1 : 0 Киево (92′ Италиано)
 
Женоа 1 : 1 Катанья (74′ Д.Милито) , (67′ Мартинез)

Лацио 1 : 4 Кальяри
(3′ Рокки) , (5′ , 9′ Жеда , 21′ Акуафрешка , 41′ Матри)
 

Леччи 3 : 3 Торино (12′ , 46′ Мунари, 73′ Кастилло) ,(47′ Самуель, 56′ Деллафиоре, 77′ Натали)

Палермо 3 : 2 Удинезе (17′ 54′ Симплисио , 57′ Кавани) , (2′ Пепе , 63′ Ди Натале)

Сиена 1 : 0 Аталанта (44′ Фрик)
 
 
Төрөл: Спорт | Үзсэн: 773 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  1-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024