Ням гараг, 2024-12-01, 3:02 PM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 1-р сар » 30 » 2011 , 2012 оны Аваргуудын лигийн финал аль цэнгэлдэхэд болох вэ?
2011 , 2012 оны Аваргуудын лигийн финал аль цэнгэлдэхэд болох вэ?
9:32 PM

             http://img.thesun.co.uk/multimedia/archive/00486/SNN1302A_486048a.jpg


Европын хөлбөмбөгийн холбоо буюу УЕФА -гийн удирдах зөвлөлийн ээлжит хурал   Швеицарийн Нион хотноо явагдлаа. 2011 , 2012 оны Аваргуудын лиг , Европа лигийн (УЕФА - цом)
тэмцээний финалын  тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэхийг энэ хурлаар
эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд , та бүхэнд тэдгээр ”азтай” стадионуудыг
танилцуүлья.

2011 : Англичуудын хайртай Уэмблэй
цэнгэлдэх түүхэндээ зургаа дахь удаагаа Аваргуудын лигийн  шигшээг
хүлээн авах боллоо. Өмнө нь тэд  1962–63 , 1967–68 , 1970–71 , 1977–78
оны финалыг зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд хамгийн сүүлд 
Барса 1992 онд Уэмблид анхныхаа түрүүг авч байсан түүхтэй. 2007 онд
шинэчлэн засварлагдсанаасаа  хойш , мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авах
болсон энэ цэнгэлдэхдээ Англичууд цомыг өргөнө гэдэгтээ итгэлтэй байгаа
гэнэ.

Сонирхуулахад Уймблэй энэ эрхийг авснаар , УЕФА-н цомын финалыг хүлээн
авахаар өрсөлдөж байсан Флай Эмирэйтс найдваргүй боллоо. Учир нь нэг
улсад Аваргуудын лиг , УЕФА -н цомын финал зохиогдох боломжгүй байдаг 
аж.


Арсеналаас эрхийг нь булаасан тэр ”ордон” бол Ирландын нийслэл
Дублинд байрлах Ландсдоун Роад. Ихэвчлэн регбийн тоглолт явагддаг ,
49.000 хүний суудалтай энэ цэнгэлдэх  анх удаагаа ийм өндөр хэмжээний
тоглолт зохион байгуулах гэж буй аж.


2012 : Fußball Arena München буюу бидний
нэрлэж заншсанаар Аллиенз Аренад аваргуудын лигийн шигшээ тоглолт
явагдах нь.Улаан ,цагаан , хөх өнгөөр гэрэлтэж чаддаг энэ цэнгэлдэхийг
орчин үеийн гайхалтай урлагийн бүтээл гэдэгтэй хэн ч маргадаггүй. 340
орчим сая еврогоор боссон болохоор арга ч үгүй биз. Багтаамжын хувьд
69.000 хүн багтаах чадалтай. Байерн Мюнхэн , 1860 Мюнхэн багуудын  ”гэр
орон” гэдгийг мэдэх байх.

Европа лигийн хувьд Ромыны нийслэл Бухарештийн үндэсний Стадианд болно.
1953 оноос үүсэлтэй , энэ цэнгэлдэх 60,120 үзэгч шингээх чадалтай ажээ.

Спортын мэдээ

Төрөл: Спорт | Үзсэн: 1350 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  1-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024