|
» 2009 » 2-р сар » 11 » Челси-д Гус Хиддинк давхар ажиллахаар болж байна.
Челси-д Гус Хиддинк давхар ажиллахаар болж байна. | 2:08 PM |
Ах нар-ын шигшээ багийг удирдаж буй Гус Хиддинк “Челси”-гийн жолоог давхар атгах санаатай. Гэхдээ “Челси”-гийнхэн Гусыг энэ улирлыг дуустал багаа удирдах эрх өгөхийг Оросын хөлбөмбөгийн холбооноос хүсчээ.
Үүнд нь оросууд “боломжтой” гэж хариулсан байна. Оросууд Гус Хиддинк шигшээ багийг нь “Челси”-тэй хамт сайн аваад явж чадна гэдэгт эргэлзэхгүй байгаа бололтой. Тэгээд ч ирэх зургадугаар сар хүртэл түр хугацаагаар Лондонг зорих тул Густ саад хийхийг хүсэхгүй байгаа юм байна. Гус Оросын шигшээг 2010 оны долдугаар сар хүртэл дасгалжуулах гэрээтэй. Ойрын хугацаанд “Челси”-гийнхэн Оросын хөлбөмбөгийн холбооныхонтой голланд дасгалжуулагчийн тухай нухацтай ярилцах ажээ. Оросын хувьд эсэргүүцэхгүй байх шалтгаан байхгүй ээ. Учир нь Челсигийн эзэн ноён Абрамович Оросын хөлбөмбөгийн холбоонд нөлөө бүхий нэгэн.
|
Төрөл: Спорт |
Үзсэн: 657 |
Нэмсэн: FrUFo_jo
| Үнэлгээ: 0.0/0 |
|
|
|
Тоо бүртгэл |
Яг одоо онлайнд Нийт: 1 Зочин: 1 Гишүүн: 0 |
|