Урьд шөнө Каталоны дерби , Ноу Камп цэнгэлдэхэд ширүүхэн болж
өнгөрлөө. Улиралын эхнээс ялагдал гээчийг бараг мартаад байсан
”Барса”-чууд 2 : 1-р дийлдсэн бөгөөд энэ нь тэдний талбайдаа амсаж буй
анхны ялагдал болж байна. Барсаг булшилсэн хүн нь испани довтлогч де ла
Пена. Тэрээр ердөө 5 минутын дотор дубль хийж өрсөлдөгчөө хүнд байдалд
оруулжээ. Сонирхуулахад энэ тоглолтонд нийт 12 шар карт , 1 улаан карт
өргөгдсөн нь чамгүй өндөр үзүүлэлт гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.
Oнооны зөрүү хол байгаа учир алдсан 3 онооныхоо төлөө ”Кулэ”-үүд нэг их
харамсахгүй байгаа болов уу. Харин тэдний санааг зовоож байгаа гол
асуудал нь Абидалын бэртэл. Өнгөрсөн шөнийн тулаанд баруун хөлөө
бэртээсэн тэрээр дор хаяж 2 сар талбайд гарахгүй нь.
Нөгө
...
Цааш унших»