Бямба гараг, 2024-04-20, 2:05 AM
Friend's United Force
 
Сайтын цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат
200

Нүүр » 2009 » 2-р сар » 15

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/fd/Essien.jpg




“Челси”-гийн хувьд орлошгүй нэгэн тоглогч бол Майкл Эссьен билээ. Есдүгээр сард өвдгөндөө хүнд бэртэл авсан тэрбээр олон сарын турш эрчимт эмчилгээнд хамрагдсаны эцэст өчигдөр анх хөнгөн бэлтгэл хийхээр багтаа нэгджээ. Үүнээс хэдэн хоногийн өмнө бөмбөгтэй тусдаа бэлтгэл хийж эхэлсэн байсан ч багтай хамтдаа бэлтгэлд гарахыг эмч нар зөвшөөрөхгүй байсан юм. Эссьен харьцангуй хурдан эдгэж байгаа ч гэсэн хоёрдугаар сарын сүүлчээр бүрэн бэлтгэлдээ хамрагдаж, гуравдугаар сарын дундуур тоглох боломжтой болно гэж “Челси”-гийн эмч нар дүгнэж байгаа юм.
Төрөл: Спорт | Үзсэн: 640 | Огноо: 2009-02-15 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)

http://www.fakefaces.co.uk/images/lookalikes/fullsize/975-paulmansley_galaxy_signing.jpg



ЛА Галакси болон Милан багийн удирдлагуудын уулзалт амжилтгүй болсноор Бекхэм Италид үлдэхгүй нь тодорхой боллоо. Лос Анжелесийн багийг эзэмшдэг Анчутз Энтертаймент групын ерөнхийлөгч Тим Леивеке хэлэхдээ ”3 сарын 9нд тэр багтаа буцаж ирэх болно. Өөр яриа байхгүй. Түүнийг тойрсон энэ их дуулиан шуугиан Брюс Арена (Галаксигийн менежер) -д маш их дарамт үзүүлж байна. Тоглогчдод ч гэсэн.
Одоо МЛС -н улирал эхлэхэд сар гаран л үлдээд байна. Девидэд би бүх талаар туслаж , дэмжиж байсан. Одоо тэр багтаа эргэж ирж , туслах үүргээсээ зугтах ёсгүй.

Миланы тухайд гэвэл яг тэд гэсэн үнэ бидэнд санал болгоогүй, өөрсдөө л хайхрамжгүй хандсан. Ахиж тэднээс санал ирсэн ч , бид хүлээж авахгүй” гэжээ.
Төрөл: Спорт | Үзсэн: 874 | Огноо: 2009-02-15 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (2)

Нэвтрэх булан

Мэдээний хуанли
«  2-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024