2010 оны ДАШТ-ын урьдчилсан шатны тоглолтууд өнгөрсөн шөнө үргэлжлэн
явагдлаа. Өмнөд Америкийн бүсэд дэлхийн хошой аварга Аргентиний шигшээ
Боливийн талбайд зочлон тоглож, 6:1-ээр гутамшигтай хожигдов.
Диего Марадона Аргентиний шигшээ багийн ахлах дасгалжуулагч
болсноосоо хойш ийн анхны хожигдлоо хүлээж байна. Гэхдээ энэ хожигдол
нь Аргентиний хөлбөмбөгийн түүхэнд хараар бичигдэхүйц томоохон хожигдол
болж байна. Одоогоос 51 жилийн өмнө буюу 1958 оны Шведэд болсон
ДАШТ-ийн хэсгийн тоглолтонд Чехословакийн багт мөн 1:6-аар хожигдож
байсан нь дэлхийн 2 удаагийн аваргуудын хамгийн том хожигдол юм байна.
Бямба гаригт Венесуэлийг хожсон гайхалтай тоглолтоос энэ удаагийн
тоглолтонд юу ч харагдсангүй. Олигтой довтолгоо бараг хийгээгүйн дээр
хамгаалагч, хаалгачид нь уд
...
Цааш унших»