Fernando Torres struck twice to put Liverpool on their way to a comprehensive victory.Аваргуудын лигт Челсид хожигдсон Хотон шувуунууд өнгөрсөн 31-р тойрогт
Блекбурнийг талбай дээрээ хүлээн авч тоглосон. Блекбурн Анфейлд-д 4:0-ээр хожигдол хүлээн харьсан. Энэ тоглолтонд багийн ахлагч Стивен Жеррард гэмтлийн улмаас гараагүй. Энэ улиралд гэмтлээс болж цөөхөн тоглосон хамгаалагч Аггер 1 гоол, залуу тоглогч Нгог мөн 1 гоол хийсэн бөгөөд Фернандо Торрес дубль хийсэн юм.
Тоглолтын өмнө багууд Хиллсброгийн эмгэнэлд гашуудан 1 минут чимээгүй
зогссон юм. Ливерпулийн олон хөгжөөн дэмжигчид амиа алдаж байсан тэр
явдлаас хойш 20 жил өнгөрч байгаа юм байна.