2008 оны Италийн Оскарын шагналтнууд тодорлоо.
Сери А -н шилдгүүдэд олгодог шагналыг ийн нэрлэдэг бөгөөд тоглогчдын өгсөн саналыг гол болгон ялагчийг тодруулдаг байна. Ингээд өнгөрсөн жил гайхалтай тоглож багаа Скудетто хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Златан Ибрагимович 3 “Оскар” хүртэж шилдэг гэдгээ дахин нотоллоо. Швед залуу маань ”Шилдэг тоглогч’, ”Шилдэг гадаад тоглогч”, ”Шилдэг гоолын эзнээр” тодорсон байна. Бусад ялагчдыг дурдвал: Ювентусын домогт ахлагч Дель Пьеро ”Шилдэг Итали тоглогч”, түүний багийн анд Чиеллини ”Шилдэг хамгаалагч”, Наполигийн Марек Хамсик “Шилдэг залуу тоглогч”, Жижи Буффон “Шилдэг хаалгач”, Фиорентинагийн дасгалжуулагч Чесаре Пранделли “Шилдэг дасгалжуулагч” -аар тодорчээ. Мөн Евро 2008-н финалын тоглолтыг шүүсэн Роберто Росетти “Шилдэг шүүгчээр тодорч мэргэжил нэгтнүүдээ манлайлжээ. Нэгэн цагт Милан, Фиорентина, Удинесе багт хүчин зүтгэж байсан Стефано Боргоново -г “Үнэнч фен” -р тодруулжээ. Түүний хувьд 2005 оноос хүнд өвчнөөр өвдөж биеийн байдал нь тааруухан байгаа ба хөлбөмбөгт оруулсан хувь нэмрийнх нь төлөө энэ шагналыг гардуулжээ.
|