Ням гараг, 2024-12-01, 3:17 PM
Friend's United Force
 
Сайтыг цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат/b>
200

» 2009 » 2-р сар » 8 » Өннгөрсөн, өнөөдөр болоод маргаашийн ногоон талбайн эзэд
Өннгөрсөн, өнөөдөр болоод маргаашийн ногоон талбайн эзэд
8:03 PM

    http://3.bp.blogspot.com/_SReByEpx5i8/R6H-PtfZnGI/AAAAAAAAAVU/67qof1Q8FDQ/s320/alexandre_pato03_14012008_1200296741385%5B1%5D.jpg

Аливаа юм бүхэн үүх, түүхтэй, үүсэл гарал, хөгжил дэвшлийг туулан он жилүүдийг туулсан байдаг. Цаг үе бүхэн нь өөр өөрийн онцлогтой, “эзэд”-тэй байх авай. Манай үндэсний бөхөд гэхэд л “Цагийг эзэлсэн их аварга” гээд л ярьдаг шүү дээ. Тэгвэл манай гаригийн хамгийн аугаа спорт болох хөлбөмбөгийн өчигдрийн, өнөөдрийн, маргаашийн эзэд хэн байв, хэн байна, хэн байх вэ гэдгийг товч өгүүлэхийг хичээе.

“Өчигдрийн эздийг” нэрлэхэд тун амархан. Учир нь тэдний ногоон талбайд хэрхэн тоглож, ямар амжилт гаргаж, хүмүүсийн хайрыг юугаараа булааж байв гэдэг нь тов тодорхой. Хөлбөмбөг хэмээх гайхамшигт энэ спорт хэдийгээр олон мянган жилийн түүх цадигтай ч 19 зууны сүүлч үеэс л өнөөгийн өнгө төрхөө олж, дүрэм журамаа баталж, үүх түүхээ бичиж эхэлсэн ажгуу.

Тэр үеэс л ногоон талбайн баатрууд тодорч байсан нь ойлгомжтой. Мэдээж баг бүрт, улс болгонд өөр өөрийн одод байсан байх. Гэвч дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн одод  дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн явагдсан 1930 оноос л эхлэн төрж эхэлсэн юм.

Энэ үеэс л дэлхий даяараа  Уругвайн Андраде, Бразилийн Фриденрайх гээд шилдэг хөлбөмбөгчдийн тухай сонсож эхэлсэн ажээ. 20 зууны эхэн хагаст хөлбөмбөгийн ногоон талбайд ноёлж байсан тоглогчдын тоонд мөн Италийн Жузеппе Меацца, Бразилийн “Хар алмааз” Леонидас, Испанийн домогт хаалгач Замора нар лавтай орно. За тэгээд өнгөрөгч зууны дунд үе бол “Хөлбөмбөгийн хаан” Пелегийн эрин юм даа. 1958-1970 онд Пеле дэлхийн аваргад гурвантаа түрүүлж, уран гоё тоглолт, олон жилийн тогтмол амжилтаараа “Хаан” хэмээх цолыг зүй ёсоор хүртсэн билээ. “Нарт дэлхий дээр ганц нар байдгийн адил бас ганц хаан байх ёстой” гэдэг. Тэгвэл “Хөлбөмбөгийн хаан” хичнээн цаг хугацаа, он жилүүд улиран одсон ч Пеле хэвээрээ л байх биз ээ. За тэгээд Бразилийн Гарринча, Италийн Ривера, Унгарын Пушкаш, Английн Бобби Чарльтон, Оросын Лев Яшин, Португалийн Эйсебио, Испанийн Ди Стефано, Германы Зеелер, Ирландын Бест гээд Пелегийн “сүүдэрт” дарагдаагүй одод бий. Харин далаад оны үед бол Холландын Кройф, Баруун Германы Герд Мюллер, Беккенбауэр, Английн Киган, Аргентиний Кемпес, Перугийн Кубильяс, наяад онд бол Бразилийн Зико, Аргентиний Марадона, Францын Платини нар ногоон талбайг эзэгнэнхэн байсныг бид мэднэ. Дараа нь Италийн Бажо, Холландын Ван Бастен, Германы Маттеус, тэднийг залгаад Бразилийн Роналдо, Английн Бекхэм, Францын Зидан нар хөлбөмбөгийн нүүр царай болж байлаа.

“Өнөөдөр” бол Португалын Криштиано Роналдо, Бразилийн Кака, Аргентиний Месси нар хөлбөмбөгийн талбайд “гоцлон дуулж” байна.  Ялангуяа Криштиано Роналдо бол өнгөрсөн болон энэ жил ёстой “Тэнгэрээс буугаад ирсэн” мэт л тоглож байна. Ид насандаа яваа эдгээр оддын тухай өгүүлэхээ түр орхиё.

Харин  зөвхөн “маргааш” ногоон талбайг эзэгнэн, хөлбөмбөгийн нүүр царай болж магадгүй “нялх оддын” тухай товч таницуулья.

 

Алешандро ПАТО

 

Пеле, Зико гээд нутгийн “ах нарын” шийрийг залгах найдлага төрүүлж буй энэ хүү 1989 оны есдүгээр сарын хоёронд Бразилийн Парана мужийн Пато Бранко хотноо төржээ. Бүтэн нэр нь Алешандро Родригес да Сильва Пато. Биеийн өндөр 179 см. Хувийн дугаар 7.

Бразилийн шигшээ болон Италийн “Милан” багийн довтлогч. “Нугас” хоч нь түүний төрөлх хотын нэрээс үүдэлтэй. Учир нь португалиар пато гэдэг нь “нугас” гэсэн үг гэнэ.

Алешандро дөрвөн настайгаасаа эхлэн бөмбөг хөөж эхэлжээ. Улмаар 11 настайдаа “Интернасьонал” багийн хүүхдийн багт элсэн оржээ. 2000-2006 онд Пато хүүхдийн болон өсвөр үе, залуучуудын багт тоглосон бөгөөд 2006 онд “Интернасьонал”-ын үндсэн багийн тоглогч болов. Тэрбээр 10 тоглолтод оролцохдоо 6 гоол оруулж амжив. Мөн тэр жилээ ФИФА-ийн клубуудийн ДАШТ-д амжилттай тоглон аварга болсон төдийгүй ФИФА-ийн албан ёсны тэмцээнд хамгийн залуудаа (17 нас, 192 өдөр) оролцсон хөлбөмбөгчин боллоо. Өмнөх рекордыг өөр хэн ч биш “Хөлбөмбөгийн хаан” Пеле (17 нас, 239 өдөр) эзэмшиж байсан билээ. “Хөлбөмбөгийн хааны” нэг амжилтыг Пато ийн давав. 2007 онд Пато Бразилийн залуучуудын шигшээ багт тоглон Өмнөд Америкийн аварга болсон. Харин дэлхийн аваргад Бразилийн залуучууд медальд хүрч чадаагүй билээ.

Гэхдээ л Патог Европын нэр цуу нь түгсэн, халаас зузаан багууд “онилж” эхэлжээ.  “Челси”, “Интер”, “Ювентус”, “Арсенал”, “Бенфика” олон багуудын өрсөлдөөнд Италийн “Милан” ялж, авьяаслаг бразил хүүг өөрийн болгож дөнгөжээ. Энэ жаалхүүг “Милан” 22 сая еврогоор “Интернасьонал”-аас авсан юм. Гэвч Пато насанд хүрээгүй тул “Сери-А”-ийн тоглолтод оролцох боломжгүй байсан юм. 2008 он гарч байж л Пато сая нэг “Сери-А”-д тоглох эрхтэй болов. Анхны тоглолтоо 2008 оны нэгдүгээр сарын 13-нд хийж, эхний тоглолтдоо л “Сери-А”-д анхны гоолоо оруулсан.

Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Дунга ч Пато хүүг үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд урив. Пато ч итгэлийг нь дааж, шигшээ багийн бүрэлдэхүүнд хийсэн анхны тоглолтоо мөн л гоол оруулсан.


Боян КРКИЧ

 

1990 оны наймдугаар сарын 28-нд Испанийн Каталон мужийн Лерид хотноо төрсөн. Испанийн “Барселон” багийн довтлогч. Биеийн өндөр 170 см. Хувийн дугаар 27.

Түүний эцэг нь цагтаа Югославын шилдэг багуудын нэг “Црвена звезда”-д тоглож явсан серб эр бол эх нь эмнэлэгийн асрагч ажилтай испани бүсгүй гэнэ. Боян хүү 9 настайдаа алдарт “Барса”-ийн хөлбөмбөгийн сургуульд элсэн оржээ. 2006 оноос эхлэн түүний нэр дуулдаж эхэлсэн юм. Дөнгөж 15 настай байхдаа 17 хүртэлх Испанийн идэрчүүдийн шигшээ багт багтан Европын АШТ-д оролцон тус тэмцээний шилдэг “мэргэн бууч”-аар шалгарсан билээ. Кркич : тоглолтод оролцохдоо дөрөвт нь 45 минут тоглосон ч 5 гоол оруулж амжсан юм.

Дараа жил нь мөн л энэ тэмцээний хагас шигшээ болон шигшээ тоглолтод гоол оруулж, улмаар Испанийн идэрчүүд Европын аварга цолыг хүртсэн.

2006-2007 онд “Барса”-ийн залуучуудын багт буюу “Барса-В”-д тоглохдоо 18 тоглолтод 10 гоол оруулсан Кркич шилдэг багуудын скаутуудын нүдэнд өртөж эхэлжээ. Өөрийн “үнэт эрдэнээ” бусдад алдчих байх гжэ айсан “Барса”-ийн удирдлагууд Боян хүүг дөнгөж 17 нас хүрмэгц л гэрээ байгуулжээ. Хэрвээ одоо ямар нэг баг Кркичийг худалдан авахыг хүсвэл “Барса”-д доор хаяж 60 сая евро төлөх юм. 2007 оны дөрөвдүгээр сард Боян Кркич цуут “Барса”-ийн үндсэн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийжээ. Кркич энэ тоглолтод нэг гоол оруулан  гараагаа тун сайн эхлэв. Удалгүй Испанийн “Ла лига”-д анхны тоглолтоо хийснээр Испанийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн залуудаа тоглосон хөлбөмбөгчин боллоо. Тэрбээр эдүгээ “Барса”-ийн үндсэн бүрэлдэхүүнд тогтмол тоглож байна.

2007 оны идэрчүүдийн Европын аварга, дэлхийн аваргын мөнгөн медальтай. Мөн ДАШТ-ий “хүрэл шаахай” шагналтай.

 

Серхио АГУЭРО

 

Серхио Леонел “Кун”Агэуро 1988 оны зургадугаар сарын хоёронд Аргентиний Буэнос Айрес хотын дагуул Кильмес хотноо төржээ. Биеийн өндөр 172 см, жин 74 кг.

Аргентиний шигшээ болон Испанийн “Атлетико” (Мадрид) багийн довтлогч. Хувийн дугаар 10. Хоч нь “Кун”.

Түүнийг “Шинэ Марадона” хэмээн нэрлэж байгаа. Аргентиний аварга шалгаруулах тэмцээнд 15 нас, 35 өдөртэй байхдаа анхны тоглолтоо хийж, алдарт Марадонагийн рекордыг эвдсэн.

Түүний бага насных нь хамгийн дуртай баатар Японы хүүхэлдэйн киноны гол баатар Кум-Кум байжээ. Тиймээс ч түүний нар нь Агуэро ахыгаа “Кум Кум” хэмээн дуудахдаа ялимгүй хазгай буюу “Кун Кун”  гэж  дуудсаар “Кун” хочтой болсон гэнэ.

2003 оноос ийнхүү Аргентиний шилдэг багуудын нэг “Индепендьенте”-д алба хаших болсон 15 настай хүү маань 2006 он хүртэл төрөлх багтаа 53 тоглохдоо 23 гоол оруулжээ. 2006 онд Испанийн Мадрид хотын нэртэй баг “Атлетико” Агуэрог 20 сая  еврогоор худалдан авсан билээ. Өнгөрсөн жил багийн удирдлага түүнтэй хийсэн гэрээгээ 2012 он хүртэл сунгаж, гэрээний дүн 55 сая фунт стерлинг болсон нь “Кун”-д багийнхан нь хэр их итгэл найдвар хүлээлгэж буйг бэлхнээ хэлээд өгнө.

2006 оноос “Атлетико”-д ирээд Агуэро 68 тоглолтод 23 гоол оруулаад байгаа. Хамгийн анхны тоглолтод багаа 1:2-оор хожигдож явахад талбайд гарч тэнцээний гоолыг оруулж, улмаар “Атлетико” торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө хожиход шийдвэрлэх “пенальти”-г гүйцэтгэж байсан юм.

Тэрбээр багийнхаа жинхэнэ лидер нь төвөггүй болж чадсан билээ. “Кун” Аргентиний 20 хүртэлх насны залуучуудын багт багтан хоёр ч удаа дэлхийн аварга болж амжсан билээ. 2005 оны ДАШТ-д Лионель Мессигийн “сүүдэрт” жаахан дарагдсан бол өнгөрсөн онд Канадад болсон ДАШТ-ий үеэр багийн ахлагчаар тоглосон төдийгүй тус тэмцээний алтан медалийг шилдэг “мэргэн бууч”-ийн “алтан шаахай”, шилдэг тоглогчийн “алтан бөмбөг” шагналуудтай хамсан.

ФИФА-гийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааны үеэр Агуэро 2007 оны дэлхийн шилдэг залуу(20 нас хүртэлх) тоглогчоор шалгарсан билээ.

 

Тони КРООС

Германы хөлбөмбөгийн гол найдвар гэгдэж буй Тони Кроос 1990 оны нэгдүгээр сарын дөрвөнд Германы Грайфсвальд хотноо төржээ. Биеийн өндөр 182 см, жин 71 кг. Мюнхений “Бавари” багийн хагас хамгаалагч. Хувийн дугаар 39.

1997-2002 онд “Грайфсвальд” –ийн хүүхдийн багт, 2002-2006 онд “Ханза”-ийн залуучуудын багт, 2006-2007 онд “Бавари”-ийн залуучуудын багт, 2007 оноос “Бавари”-ийн үндсэн багт тоглож байгаа.

Греманы Супер цомын аварга(2007), 2007 оны Идэрчүүдийн ДАШТ-ий хүрэл медальтай,ДАШТ-ий  шилдэг тоглогчийн “алтан бөмбөг”, шилдэг довтлогчийн “хүрэл шаахай” шагналуудыг хүртсэн.

2007 оны ФИФА-ийн дэлхийн шилдэг идэр (17 хүртэлх нас) хөлбөмбөгчний шагналыг хүртсэн.

Кроос хүү спортын гэр бүлд төрж, өсчээ. Түүний ээж нь Биргит хуучнаар Ардчилсан Германы бадминтоны аварга болж байсан бол эцэг Рональд нь хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагч мэргэжилтэй ажээ. Тони хүү долоон настай байхдаа аавынхаа дасгалжуулж байсан “Грайфсвальд”-ийн хүүхдийн багт тоглож эхэлсэн байна. Авьяаслаг бяцхан хүүгийн ур чадвар мэргэжлийн багуудын скаутуудын анхааралд дорхноо л өртжээ. 2002 онд “Ханза” багийн удирдлагууд Тониг хүүхдийн багтаа урьжээ. Гэвч эцэг нь бяцхан хүүгээ гэрээсээ хол, ганцааранг нь явуулахыг хүссэнгүй. “Ханза” ч хариуд нь Рональдыг “Ханза”-ийн хүүхдийн багийг дасгалжуулах гэрээ байгуулж байж Тони хүүг өөрийн болгожээ.

“Ханза” Тониг өөрийн томчуудын багт тоглуулахаар бэлдэж байсан ч 2006 онд Германы төдийгүй дэлхийн шилдэг багуудын нэг “Бавари”-гийн урилгыг Тони  хүлээн авахгүй байж чадсангүй. Мэдээж дэлхийн хэмжээний тоглогч болохыг хүсвэл шилдэг багт тоглож байж л ур чадвар нь ахина. Тиймээс ч Тони “Бавари”-г сонгожээ. Германы хамгийн алдар цуутай багийн үндсэн бүрэлдэхүүнд анх 2007  есдүгээр сарын 26-д Тони хүү анх тогложээ. Энэ тоглолтод Тони талбайд ердөө 18-хан минут гарсан ч 2006 оны дэлхийн аваргын шилдэг “мэргэн бууч” Мирослав Клозед хоёр ч гоолны дамжуулалт өгсөн ажээ.

Хэдийгээр Кроос хүү тэр болгон талбайд гарахгүй байгаа ч “Бавари”-ийн удирдлага түүнд их найдлага тавьж байгаа билээ. Тиймээс ч түүнтэй 2012 он хүртэл гэрээ байгуулаад байна. Багийн менежер , цагтаа Германы шилдэг хөлбөмгчний нэг явсан Ули Хёнесс “Бавари”-ийн ерөнхийлөгч домогт Франц Беккенбауэрт тус багийн хамгийн хүндтэй дугаар болох “10” ноймерийг Тони Кроост хадгалахыг гуйсан гэдэг.

Дашрамд дурьдахад Тонигийн дүү нь бас л шаггүй хөлбөмбөгчин. 16 настай ч Феликс эцгийнхээ удирдлага доор “Ханза”-ийн залуучуудын багт төдийгүй, Германы өсвөрийн шигшээд тоглож байгаа билээ.

           

Жованни САНТОС

 

Жованни дос Сантос Рамирес 1989 оны тавдугаар сарын 11-нд Мексикийн Монтеррей хотноо төрсөн ажээ. Түүнийг GIO  хэмээн дуудах нь элбэг. Биеийн өндөр 173 см. Хувийн дугаар 17.

Мексикийн шигшээ болон Испанийн “Барселона” багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч. 2001-2005 онд Мексикийн “Монтеррей” –ийн өсвөрийн багт, 2005-2006 онд “Барселона”-ийн В буюу залуучуудын багт, 2006 оноос “Барселона”-ийн үндсэн багт тоглож байгаа. “Барса”-д 2006 оны долдугаар сарын 29-нд анх тоглохдоо гоол оруулж байсан.

2005 оны идэрчүүдийн (17 нас) дэлхийн аварга, мөн тус тэмцээний “мөнгөн шаахай”, 2007 оны залуучуудын (20 нас) ДАШТ-ий “хүрэл шаахай” шагналтай.

Бразил гаралтай энэхүү Бразилийн шигшээ багт тоглохыг мөрөөдөж байсан гэдэг.

 

БРЕНУ

 

Бүтэн нэр нь Брену Винисиус Родригес Боргес. 1989 оны аравдугаар сарын 13-нд Бразилийн Крузейро хотноо төрсөн. Биеийн өндөр 183 см, жин 83 кг.

Төвийн хамгаалагч. Хувийн дугаар 35.

Брену 2003-2006 онд Бразилийн шилдэг багуудын нэг “Сан Паулу”-гийн залуучуудын багт тоглож байгаад, 2007 оноос үндсэн багт тоглох болж, 30 тоглолтод оролцохдоо 4 гоол оруулсан нь төвийн хамгаалагчийн хувьд гайхалтай үзүүлэлт билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Германы “Бавари” баг түүнтэй 4,5 жилийн хугацаатай гэрээг 18 сая еврогоор байгуулжээ.

Брену Бразилийн олимпийн шигшээ багийн ахлагч бөгөөд Үндэсний шигшээ багт ч мөн уригдаад байгаа билээ.

 

 Фредди Аду

 

Америкийн үндэсний шигшээ болон Португалийн “Бенфика” багийн довтлогч Фредди Аду 1989 оны зургадугаар сарын хоёронд Ганад төржээ. Биеийн өндөр 173 см.  Хувийн дугаар 30.

Түүнийг найман настай байхад нь ээж нь АНУ-д амьдрах “ногоон кард” хожин Америкт бүрмөсөн амьдрахаар шилжэн иржээ. Багаасаа л өсгөлүүн чийрэг биетэй байсан хүү удалгүй Флоридагийн Брэндон дахь хөлбөмбөгийн академийн сургуульд орсноор гараагаа эхэлжээ.

Адуг дөнгөж 14 настай байхад нь “Ди Си Юнайтед” баг анхны гэрээг байгуулжээ. Америкийн мэргэжлийн бүх лигүүдийн түүхэд ийм багадаа тэргэжлийн тамирчин болж байсан түүх байхгүй билээ.

Тэр 14 настайдаа MLS-д анхны тоглолтоо хийж, АНУ-ын залуучуудын(20 хүртэлх нас) шигшээ багт тоглох болжээ. Тэрбээр ФИФА-ийн идэр болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон хоёрхон тоглогчийн нэг нь юм. Үүнээс гурван удаа залуучуудын ДАШТ-д оролцсон цорын ганц хөлбөмбөгч билээ.

Альберто ПАЛОСКИ

 

Италийн хөлбөмбөгийн шинэ найдвар Альберто Палоски 1990 оны нэгдүгээр сарын дөрвөнд Кьяри хотноо төржээ. Биеийн өндөр 175 см. Хувийн дугаар 43. Италийн идэрчүүдийн болон залуучуудын шигшээ болон “Милан” багийн довтлогч.

Паласио алдарт “Милан”-ы хүүхдийн хөлбөмбөгийн сургуулиас гараагаа эхэлсэн аж. 2007 оноос “Милан”-ы үндсэн бүрэлдэхүүнд орж, энэ оны хоёрдугаар сарын 10-нд “Сери-А”-д анхны тоглолтоо хийсэн. Энэ тоглолтод Палоски  сэлгээгээр талбайд гараад 18-хан секунд болоод л анхныхаа гоолыг хийсэн билээ. Долоо хоногийн дараа тэрбээр “Сери-А”-ийн хоёр дахь гоолоо оруулсан юм. Одоо Палоски долоон тоглолтод оролцоод байна.

< Таван цагираг >

Төрөл: Спорт | Үзсэн: 804 | Нэмсэн: sanjka | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 1
2009-02-10
1. dorjoo (KAKAA) [Мэдээ]
biggrin

Зөвхөн холбогдсон гишүүд сэтгэгдэл үлдээж болно.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Нэвтрэх булан

Иэдээний хуанли
«  2-р сар 2009  »
НямДавМягЛхаПүрБааБям
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024