Өнөөдөр 20 цагт Азийн Хөлбөмбөгийн Холбооны Челленж Кап 2010
тэмцээний урьдчилсан шатны тоглолт Монгол - Макаогийн шигшээ багуудын
эхний тоглолт Макаогийн “Макао стадиум”-д 500 үзэгчтэйгээр явагдаж
өнгөрлөө. Уг тоглолтонд талбайн эзэн Макаогийн баг ногоон өнгийн
хувцас, зочин Монголын баг цагаан хувцастай тоглосон байна. Цаг агаарын
21 градусд буюу туйлын сайн нөхцөлд тогложээ.
Макаогийн баг 22, 24 дэх минутад гоол хийснээр тооны харьцааг 2-0
болгосон ба энэ тоо хадгалагдсаар Монголын баг хожигджээ. Монголын баг
саяхан буюу 3 сарын 13-нд тоглон 2-1ээр хожиж байсныг та бүхэн санаж
байгаа байх. Тоглолтын дэлгэрэнгүй дүнг доорхи линкээс үзнэ үү.
365-2317
Хариу тоглолт 4 сарын 14-нд 15 цагаас Улаанбаатар хотноо болох ба
хөлбөмбөг сонирхогч та бүхэн хөлбөмбөгийн ногоон талбай дээр очиж багаа
дэмжинэ үү. Мэдээлийн эх сурвалж: "Спортын цонх"
|