Пүрэв гараг, 2024-05-02, 7:31 AM
Friend's United Force
 
Сайтын цэс

Мэдээний төрөл
Мэдээ мэдээлэл [13]
Сүүлийн үеийн шинэлэг мэдээ мэдээлэл.
Спорт [87]
Спортын ертөнцийн эргэн тойронд
Кино , Хүүхэлдэй [6]

Чат
200

Нүүр » Спорт

Энэхүү тойрогт цомын төлөө өрсөлдөж буй Манчестер Юнайтэд Фулхамд, Челси Тоттэнхамд тус тус хожигдол хүлээн оноо алдсан бол Ливэрпүүл Астон Виллаг 5-0-ээр бут ниргэснээр 2-т бичигдэж эхэллээ. Тэргүүлэгчид болох Манчестерийн хувьд нэг тоглолт дутуу нэг оноогоор тэргүүлж явна. Энэ тойрогт тэд Сколзе, Рүүни 2 улаан аван талбайг орхисон бөгөөд дараагийн тойрогт Виллачуудын эсрэг халуухан тулаан өрнөх биз. Улирлын туршид 4-т бичигдэж байсан Виллачууд лигийн сүүлийн таван тоглолтонд хожоогүй бөгөөд мөн ФА болон УЕФА-гийн цомуудаас хасагдаад байна. Ливэрпүүлээс Жеррард Преймер лигийн анхны хет-трикээ хиисэн бөгөөд Виллагийн хаалгач Торресийг 16н талбайд унагаснаар улаан аван гарсан байна. Өмнөх тойргоос эхлэн шилдэг 4т багтсан Их буучидын хувьд Нью Кастлийг талбайг дээр буулгаж авснаар тэргүүлэгчээс 10 онооны ард байна. Ингээд 30-р тойргийн б ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 1124 | Огноо: 2009-03-23 | Үнэлгээ: 5.0/1 | Сэтгэгдэл (1)

http://www.frufo.ucoz.com/romefinal.JPG

Аюаргуудын Лигийн шөвөгт шалгарсан 8-н багийн оноолт хэдхэн цагийн өмнө болж өнгөрлөө. Оноолт маш сониорхолтой болсон гэж хэлж болно. Швейцарийн Неон хотноо сугалаа явагдсан бөгөөд эхний тоглолтууд 4-н сарын 7,8 нд болох юм.
Шилдэг наймд Английн 4-н баг шалгараад байсан бөгөөд 2 нь хоорондоо учраа таарсан юм. Энэ бол Улаанууд буюу Хотон шувуунууд Лондоны угсаатнуудын халз тулаан юм. 2003 оноос хойш энэ хоёр баг Европын тавцанд 5 дахиа учраа тааран тоглох болоод байна.

Өнгөрсөн жилийн аварга 2004 оны аваргууд хоорондоо таарлаа. Өмнө хоёр баг 6- удаа таарч тоглож байсан бөгөөд тус тус 2 хожиж 2 тэнцсэн үзүүлэлттэй юм байна. Манчестерийн хувьд 2004 онд хожигдсоныхоо хариуг авахаар тоглох нь дамжиггүй.

Энэ удаагийн сугалааны хамгийн сонирхолтой нь Каталоны нэр төр Барселона Германы Байерн Мюнхентэй  таарсан явдал юм. Хоёр багийн то ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 1161 | Огноо: 2009-03-20 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (5)


UEFA Cup-ын шөвгийн 8 тоглох багуудын нэр тодорлоо. Дараагийн шатанд Udinese, Manchester City, Marseille, Werder Bremen, Paris-SG, Shakhtar, Hamburg, Dnamyo Kiev найман баг шалгарч үлдлээ. Aalborg BK тоглолтын сүүлийн . минутанд хоёр гоал оруулан нэмэлт цагт тоглон улмаар торгуулын цохилтоор Manchester City-д хожигдсон юм. City-гийн хаалгач Given хоёр удаа торгуулийн цохилтыг хааснаар энэ өдрийн баатар байлаа. Мөн Marseille Ajax багуудын тоглолт тун сонирхолтой бол бөгөөд мөн л нэмэлт цагт Mears 109’ дахь минутанд тооны харьцааг 2-2 болгосноор Marseille дараагийн шатанд тоглох эрхээ авсан байна. Өнгөрөгч жилийн аваргууд Udinese клубт хожигдсоноор аваргуудын хувьд тааруухан амжилт үзүүллээ. Магадгүй багийн гол тоглогч Аршавинг зарсантай ч бас холбоотой байх.
Төрөл: Спорт | Үзсэн: 1192 | Огноо: 2009-03-20 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (2)

        http://www.mongolnews.mn/upload/zurag_ts/mongol-bumbug20090316.jpg


Гуамд болж буй Зүүн Азийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд Монголын шигшээ баг анхны ялалтаа байгуулав. Гуравдугаар сарын 13-нд “Leo Palace Resort”-д болсон энэ тулаанд монголчууд бүрэн ноёрхсон. Тоглолтын 67 дахь минутад 2008 оны Үндэсний лигийн мэргэн бууч Норжмоогийн Цэдэнбал Гуамын хаалганы баруун доод буланд “чихэж” анхны гоолыг орууллаа. Үүнээс хоёр минутын дараа манай багийн ахлагч, төвийн хамгаалагч Д.Лүмбэнгарав булангаас цохисон бөмбөгийг мөргөж тоог 2:0 болгосон. Сонирхолтой нь хоёр гоолын дамжуулалтыг хоёуланг нь Х.Цэнд-Аюуш өгсөн байна.

Дугаар шилжих мөчид:
Манай хөлбөмбөгчид Марианы арлыг 4:1-ээр хожсон ч Гуам-Макао 2:2-оор тэнцэн Гуамын баг дараагийн шатанд шалгарлаа.

Гоол: Д.Лүмбэнгарав 1 ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 1117 | Огноо: 2009-03-16 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (3)


Энэхүү тойрогт цомын төлөө өрсөлдөж буй Манчестер Юнайтэд болон Ливэрпүүлийн хоорондох тоглолт олны анхаарлын төвд байлаа. Намар Ливэрпүүл талбай дээрээ 2-1ийн харьцаагаар хожсон бол Манчестер энэ удаа талбай дээрээ хожвол энэ жилийн лигийн цом тэднийх болох нь тодорхой болоод байсан юм. Хэдийгээр ноднин жил МанЮ талбай дээрээ 3-0ийн харьцаагаар буулгаж авч байсан боловч энэ жил Ливэрпүүл эсрэгээр тэднийг 4-1ээр бут ниргэснээр цомын найдлага тасарсангүй. Тоглолтонд Ливэрпүүлийн довтолгоо хамгаалалтыг найруулагч Алонсо тоглоогүй ч түүний байрыг өнөөдөр Лукас орлов. 23дахь минутанд Парк-ийг Рейна 16ын талбайд унагаснаар талбай эздэд тэргүүлэх боломж олгосон юм. Торгуулийн цохилтыг Рональду гүйцэтгэснээр МанЮ тэргүүлж эхэлсэн боловч 7 минутын дараа Торрес Видичийн алдааг ашиглан оноог тэнцүүлсэн юм. Харин нэгдүгээр хагас дуусахаас өмнө Же ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 1187 | Огноо: 2009-03-15 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (3)


UEFA Cup-ын шөвгийн 16 багийн эхний тоглолтууд болж өндөрлөлөө. Udinese болон Manchester City багууд эсрэг багаа талбай дээрээ 2-0 харьцаатайгаар буулгаж авснаар дараагийн шатанд шалгарах магадлалтай болоод байна. UEFA Cup-ийн эзэд болох Зенит клуб маань Udinese клубт ердөө сүүлийн 5 минутанд 2 гоал алдсанаар хариу тоглолдонд 2-оос дээш гоал оруулах хүндхэн даалгавартай болоод байна. Багийн шилдэг тоглолчоо Их буучидад зарсанаар Зенитүүд хүндхэн байдалд ороод байна. Англиас UEFA Cup-ыг 2001 оноос хойш аваагүй бөгөөд Liverpool 3 удаа, Tottenham 2 удаа, Ipswich Town FC 1 удаа тус тус хүртэж байжээ. Manchester City-д энэ жил түрүүлэх ганц боломжтой цом нь UEFA Cup бөгөөд энэ шатанд Aalborg BK багийг Caicedo, Wright-Phillips хоёрын гоалаар төвөггүй ялалт байгууллаа. Хариу тоглолтууд энэ сарын 18, 19 нд болох юм байна.

Төрөл: Спорт | Үзсэн: 891 | Огноо: 2009-03-13 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (0)


Өнгөрөгч шөнө аваргуудын лигийн хариу тоглолтууд болж өндөрлөлөө. Онцлох багаар Ливэрпүүл 4-0-ээр Реал Мадридийг талбайдаа бут ниргэсэнээр тодорлоо. Ливэрпүүл төрөлх Анфильддаа эхний минутаас эхлээл довтолсон бөгөөд Торрес эхний боломжийг 4 дэх минут Касилласын эсрэг гарсан боловч дэлхийн шилдэг хаалгач багаа аварсан мөн хамгаалагчаас ойсон бөмбөгийг Масчэрано 16н шугамын гаднаас цохьсон боловч мөн л хаалгач хатган гаргасан. Үүнээс удалгүй 16 дах минутанд Торрес гоалдаж тоглолтын салхыг хагалсан байна. 2дах гоалыг багийн ахлагч Жеррард торгуулийн цохилтоос оруулсан бөгөөд, 47дэх минутанд Бабелын дамжуулалтаар дахин гоалдож тогтолтын үр дүнг нэгэнт тодорхой болгосон. Ингэснээр Жеррард 7 дахь гоалаа оруулж мэргэн буучийг Клозе-тэй хамт тэргүүлж байна. Харин 4 дэх гоалыг Италын хамгаалагч сэлгээгээр орж ирсэн Доссена сөрөг довтолгоог амжи ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 763 | Огноо: 2009-03-11 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (3)


Өнгөрсөн амралтын өдрүүдэд FA Cup-ийн хагас шигшээд Coventry City - Chelsea, Manchester United - Fulham, Everton - Middlesbrough мөн өмнөх тойргийн Arsenal - Burnley багуудын тоглолт болж өндөрлөлөө мөн даваа гаригт шөвгийн дөрөвийн сугалаа явагдсан байна. Шөвгийн дөрөвт Manchester United Everton-той таарсан бол Chelsea Arsenal, Hull City 2-ын хожсонтой таарлаа. FA Cup-ын дараагийн тоглолтууд ирэх сарын 18нд явагдах бол хагас шигшээд таарсан Arsenal - Hull City энэ сарын 17 нд тоглох хуваарь гарчээ.
Burnley-гийн эсрэг Хорватын шилдэг довтлогч Эдуардо гоалдсон бөгөөд мөн гэмтэлтэй байсан Валькот сэлгээгээр гаран тоглосон байна. Их буучидын гэмтэлтэй байгаа тоглогчид иргэн ирснээр тэд шилдэг 4-т орохын төлөө мөн Аваргуудын ли ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 955 | Огноо: 2009-03-10 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (2)

UEFA-с 2008 онд гаргасан бэлэгдлийн шигшээ багийг толилуулж байна.
Анх 2001 оны 12 сараас хойш бүх нийтийн санал асуулгын дүнд жил болгон бэлэгдлийн шигшээ багийг тодруулах болсон билээ. Анхны шигшээг 2002 оны 1 сарын 3нд тодруулж байжээ. Нийт 60 тамирчинг өрсөлдүүлж санал асуулгын дүнд шилдэг 11-г шалгаруулдаг.
 
King Henry
Хамгийн олон удаа шилдэг 11-т шалгарч хамгийн олон саналыг цуглуулж чадсан хүн бол Барса-н довтлогч Франц залуу  Thierry Henry юм.  Тэрээр анхны 4-н багийн бүрэлдэхүүнд багтаж байсан ба 2006 онд 5 дахь удаагаа бэлэгдлийн шигшээд багтаж байсан юм. Түүний араас Alessandro Nesta 4 удаа энэ шигшээд сонгогдож байсан бол Zinédine Zidane, Pavel Nedvěd, Gianluigi Buffon, Carles Puyol, Ronaldinho, Steven Gerrard нар тус бүр гурав гурван удаа багтаж байжээ. ... Цааш унших»
Төрөл: Спорт | Үзсэн: 1170 | Огноо: 2009-03-10 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (2)

Аврагуудын лигт Итали орныг төлөөлж буй Рома, Интер, Ювентус багуудын хувьд хариу тоглолт хүндхэн болох төлөвтэй байна. Учир нь эдгээр багуудын хэд хэдэн гол тоглогчид нь тулаанд оролцох боломжгүй болоод байгаа аж. Ингээд та бүхэнд ямар ямар асуудал тулгараад байгааг сонирхуулья.

Рома : Мөнхийн хотынхны гол зэвсэг болсон дундын шугамнаас энэ удаа ямар ч баг эмээхээргүй болжээ. Даниеле де Росси эхний тоглолтонд карт хүртэж өнжихөөр болсон. Дээрээс нь Перротта, Пизарро нар бэртлийн улмаас багтаа тус хүргэж чадахгүй. Алберто Акуйланигийн бэртэл эдгэрсэн ч формондоо ортол өдий биз. Мөн багийн ахлагч Тоттигийн хувьд Лондонд болсон тулаанаас хойш талбайд гараагүй байгаа . Гэхдээ италийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар түүнийг Спаллетти гараанд гаргахаар шийдээд байгаа гэсэн. Үүнээс гадна эхний тоглолтонд ”багаа алсан” Ромагийн хамгаалалт сул хэвээр байна. Сүүлд авсан мэдээллээр Бразил хамгаалагч Сисиньо улирал дуустал талбайд гарах боломжгүй болсон бөгөөд Касестти, Тонетто хоёр ч хэзээ э ... Цааш унших»

Төрөл: Спорт | Үзсэн: 953 | Огноо: 2009-03-10 | Үнэлгээ: 0.0/0 | Сэтгэгдэл (2)

« 1 2 3 4 5 ... 8 9 »
Нэвтрэх булан

Мэдээний хуанли
«  5-р сар 2024  »
НямДавМягЛхаПүрБааБям
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Хайлт

Түншүүд

Тоо бүртгэл

Яг одоо онлайнд Нийт: 1
Зочин: 1
Гишүүн: 0

Fr.U.Fo™ © 2024